ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

2015-12-25

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг угтаж аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд “Төрийн албан хаагч”-ийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. 

Тус үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд энэ удаад 30 хүн төрийн албанд үнэнч шударгаар ажиллахаа батлан тангараглав. Тангараг өргөж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн далбаанд мэхийн ёсолж, тангарагийн бичигт гарын үсэг зурснаар төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх их үүрэг хариуцлага хүлээлээ.

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг аймгийн ЗДТГ-ын дарга, ТАЗ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Батмөнх нээж хэлсэн үгэндээ: “Та бүхнийг Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ тусын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллана гэдэгт найдаж байна” гэж онцлон хэллээ.
Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг.
Тангарагаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчиддаа аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Чинбат: Төрийн байгууллагад эзэмшсэн мэргэшил, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан, эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсээд, баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%