ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Шатахууны үнэ буурлаа

2015-12-07

Монгол улсын Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд манай аймагт алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн шатахууны үнэтэй ойролцоо түвшинд хүргэх арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр НИК Петровис компаний төв салбарын гадна талбайд боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, НББСШУБ-ын хорооны дарга Д.Батцогт, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон холбогдох байгууллагын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Манай аймагт

А80 бензин 1760 -180₮ = 1580₮
А92 бензин 2090 - 400₮ = 1690₮
Дизель түлш 2090 - 270₮ = 1820₮ болжээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%