ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Жендэрийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт боллоо

2015-12-07

Жендэрийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг аймгийн ЗДТГ, Жендэрийн салбар хороо, Демо Крэйзи ТББ-аас Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн хөгжлийн агентлагийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэний төлөөлөл бүхий 30-аад хүн хамрагдаж Жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, сургагч багш нараар дамжуулан аймгийн хэмжээнд холбогдох албан тушаалтнуудыг жендэрийн асуудлаар чадавхижуулах зорилготой явуулсан нь ач холбогдолтой байсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Сургалтад оролцогчид тус тусын хариуцсан чиглэлээр иргэд, олон нийт, төрийн албан хаагч нарт мэдээлэл хүргэж, хуулийг сурталчилан, хэрэгжилтийг орон нутагт хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулах юм байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%