ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Уулгүй талын тулаан өндөрлөлөө

2015-12-12

Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсан өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оноос зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ ажлын хүрээнд шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шатарчид 2015 оны 12 сарын 10-11-ны өдрүүдэд аймгийн аваргаа шалгарууллаа.

Аймгийн 17 сумаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй 20 гаруй шатарчин Швейцарь системээр 7 өрөг тоглосноос Ховд аймгийн Жаргалант сумын харъяат К.Өлзийсайхан 6 оноотойгоор, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Д.Цогоо 5,5 оноотойгоор эхний байруудад шалгарч 2016 оны 1 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохиогдох Шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Эмэгтэй шатарчдаас Ховд аймгийн Манхан сумын харъяат О.Бямбасүрэн нэг ч хожигдолгүй тэргүүлж Шигшээ тэмцээнд Ховд аймгаа төлөөлөн оролцох эрхээ авлаа. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%