ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Орон нутгийн төсвөөр цэцэрлэг, сургууль барьсан анхны аймаг боллоо

2015-12-03

Орон нутгийн төсвөөс боловсролын салбарт 2012 онд 4,9 тэрбум, 2013 онд 4,0 тэрбум, 2014 онд 6,6 тэрбум, 2015 онд 7,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 120 хүүхдийн багтаамж бүхий сургуулийн өргөтгөл, 1200 болон 640 хүүхдийн багтаамж бүхий 2 сургууль,  240 хүүхдийн багтаамж бүхий спортын дунд сургууль, нийт 700 хүүхдийн багтаамжтай 4 цэцэрлэг, 180 хүүхдийн багтаамж бүхий 2 дотуур байр шинээр барьж, 9 сургуульд багшийн хөгжлийн төв, 6 цэцэрлэг, 3 сургуульд хяналтын камер, 9 цэцэрлэгт гадна тоглоомын талбай, 18 сургуулийн биеийн тамирын заалны тоног төхөөрөмж, 8 сургуульд технологийн кабинет, 19 сургуульд 82 ухаалаг самбар нийлүүлэх ажлуудыг зохион байгуулж, улсын хэмжээнд орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барьсан анхны аймаг боллоо. Ийнхүү сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх таатай нөхцөл байдлыг бүрдүүлснээр орон нутгийн хүүхэд багачуудад таатай орчин нөхцөл бий болж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%