ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ахмад дайчдад 2 сая төгрөг олгохоор төлөвлөжээ

2014-08-19

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр Халхын голын 1939 оны ялалтын 75 жилийн ойг энэ оны наймдугаар сард тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэсэн юм. Энэ талаар УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цогоос тодрууллаа.

-Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?
- Энэ ажлын хүрээнд ойг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсэг, мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ойг зохион байгуулах салбар ажлын хэсэг томилогдож, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Халхын голын дайны ялалтын үнэ цэнийг залуу хойч үеийнхэндээ мэдрүүлэх, Монгол, Оросын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг батжуулах, ахмад үеэ хүндэтгэх, залуу үеийг ахмад үеийн баатарлаг дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, үндэсний эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх бидний зорилго юм.

Ойн хүрээнд Сэлэнгэ, Дархан, Орхон, Хэнтий, Дорнод аймгуудад ОХУ-аас ирэх залуучуудыг хүлээн авч, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, нийслэлийн болон орон нутагт дахь Монгол-Зөвлөлтийн ахмад дайчдын хөшөө, дурсгалын цогцолборт цэцэг өргөх, эрдэм шинжилгээний хурлууд, кино, зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн концерт, Сэлэнгэ-2014 хоёр орны хамтарсан хээрийн сургуулийн хүндэтгэлийн цуглаан, цэргийн ёслолын жагсаал зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулна.

 -Манайд одоо хичнээн ахмад дайчид байна вэ. Тэднийг ойн баяраар хэрхэн урамшуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Энэ оны 3 дугаар сарын 15-ны байдлаар 39 ахмад дайчин энх тунх байна. ОХУ-аас ч их цөөхөн болсон, миний сонссоноор 6-7 ахмад ирэх байх. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг зохион байгуулах Засгийн газрын комиссоос эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсган тэмцэж ялалтыг авчирсан буурлуудынхаа амьдралд дэм болох зорилгоор нийт 100 сая төгрөг буюу ахмад тус бүрт хоёр сая төгрөг өгөхөөр ярилцаж байгаа.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%