Булган сумын ИТХ нь 31 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, 6 хороо, 6 багийн ИНХ-ын дарга, тэднийг ажлын удирдамжаар ханган ажиллахаас гадна, Төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хяналтын хэсгийг Тэргүүлэгчдийн тогтоолоор батлан, суманд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт хяналт тавих, тэдний ажилд үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг ажлуудыг хороодоор гүйцэтгүүлэн ажиллаж байна.
Сумын бизнесийн орчныг сайжруулах 2014 – 2024 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн
хөтөлбөрийг ИТХ шинэчлэн баталж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг
сумын, ИТХ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, аймаг, сумын Засаг
даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
хяналт тавихаас гадна “Жангар-1” олон ястны наадам, дэлхийн торгуудуудын олон
улсын эрдэм шинжилгээний бага хурлыг
орон нутагтаа амжилттай зохион байгуулж “Торгууд
ястны биет, болон биет бус өв” соёлыг тээж хадгалах, өв соёлоо сэргээх ажлыг
соёлын өндөр түвшинд зохион байгуулж явууллаа.
Булган суманд 2015 онд нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,3 тэрбум
төгрөгийн цэцэрлэгийн байр, 358.8 сая
төгрөгөөр нийгмийн даатгалын байр, ОНХС-151303.400 төгрөг, төсөл, хөтөлбөрөөр 364.9 сая, хувийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум
төгрөгийн зочид буудал, ресторан, цэцэрлэгийн барилга нийт 4 тэрбум 175.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна.
Булган суманд 2015 онд нийт хувийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум төгрөгийн зочид буудал, ресторан, цэцэрлэгийн барилга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,358.8 тэрбум төгрөгийн цэцэрлэг, нийгмийн даатгалын байр, ОНХС-151303.400 төгрөг нийт 3 тэрбум 510.103400 төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна.
Булган нутгийнхаа нөөцөд түшиглэн, эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлж,үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, ард иргэдийн уламжлалт ёс,зан заншлыг хадгалж, хүний хөгжлийг хангасан баруун бүсий н тэргүүлэх ““БУЛГАН БООМТ” хот болгон хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.