ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Эрдэнэбаатар: 320 хүүхдийн хичээлийн байрны их засвар хийгдлээ

2015-11-29

2012 оны орон нутгийн сонгуулиар Дөргөн сумын төлөөллөөр аймгийн ИТХ-д сонгогдсон. Манай сумын хамгийн хүндрэлтэй асуудал бол цэвэр ус. Сүүлийн 10 гаруй жил яригдаад үр дүнд хүрээгүй. “Ховддоо сайхан  амьдарцгаая” сангийн тэргүүн Б.Пүрэвдорж энэ асуудлыг шийдвэрлэхээр Дөргөн суманд ажлаа эхлүүлсэн. 2014 онд 240 хүүхдийн хичээлийн байрыг ашиглалтанд орууллаа. Нийгэм эдийн засгийн байдал хүнд байсан  хэдий ч шат шатны байгууллага, албан тушаалтнуудад хандсаны хүчинд 320 хүүхдийн хичээлийн байрны их засварыг 186 сая төгрөгөөр хийж ашиглалтанд оруулсан. Баяр наадам, ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж хувиасаа 20 гаруй сая төгрөгийг зарцууллаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хуралд санал оруулсан асуудлуудаас дурдвал Залуу малчдыг дэмжих хөтөлбөр, Дөргөний УЦС-ын гүүрээр иргэдийг нэвтрүүлэх, Хөшөөтийн уурхайн зам стандарт хэр нийцсэн эсэх, нөөцийн үнэлгээ хэр бодитой зэрэг, мөн Дөргөн суманд гарч буй алтыг иргэдийг нөхөрлөл байгуулж ашиглан, улсад татвар төлүүлэх, сумын баялаг бүтээгчид, ЖДҮ эрхэлж буй иргэдээ дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын ажиллах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг маш олон зүйлийг санал болгон дэвшүүлсэн байна.  Ирэх  жил манай сумын 60 жилийн ой болно. Ойтой холбоотой бүтээн байгуулалтын ажлуудад түлхүү анхаарч “60 бүтээлч ажил”хийхээр төлөвлөөд байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%