ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Өлзийхүү: Битүү захын асуудал олон жил болж байна

2015-11-29

Миний хувьд ИТХ-аас зарлагдсан ээлжит болон ээлжит бус хурлуудад байнга идэвхитэй оролцож, санал бодлоо хэлдэг. Утаагүй зуух хэрэглэж байна. ААН-үүддээ цахилгааны төлбөрөөс хэмнэх юм уу, өдөр шөнийн тоолууртай болгох асуудал, газар олголтын талаар, мөн нутгийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж байгаа ижил төрлийн үйлвэрүүдийг дэмжих бодлогын талаар санал хэлж байсан. Битүү захын асуудлыг мөн олон жил ярьж байна. Тухайн үед энэ асуудал шийдэгдээд 3 аймгийн хэмжээнд битүү зах баригдсан боловч одоо болтол ашиглагдахгүй байна. Саяхан төлөөлөгчид Байгаль орчны газар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудын ажилтай танилцсан. Өнөөдөр бидний хамгийн их тулгамдаж асуудал бол байгаль орчны асуудал. Гэтэл Байгаль орчны газар дээр ажиллахад маш цөөхөн хүн ирсэн. Харин эсрэгээрээ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ажиллахад маш олон хүн ирж байгаа юм. Эндээс олон хүн ИТХ-д эрх ашгаа хамгаалж сууж байгаа нь харагдсан. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%