ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Хуягбаатар: Зүүн бүсийн хурдан морьдын уралдаан зохион байгууллаа

2015-11-29

2015 он бол манай Дарви сумын хувьд амжилт бүтээл, бүтээн байгуулалтаар дүүрэн жил байлаа.  Цагаан сараар нутгийнхаа 50 ахмадад тавгийн идээгээр хүндэтгэл үзүүлсэн. Аймгийн сайн малчин 1, Улсын сайн малчин 1 , аймгийн алдарт уяач 1  тодорсон. Ховд аймгийн Зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг “Ховддоо сайхан амьдарцгаая” сангийн тэргүүн Б.Пүрэвдоржийн хамт зохион байгуулсан. 8-р сарын дундуур өөрийн нагац талынхаа ургийн баярыг ивээн тэтгэж амжилттай зохион байгууллаа. Сумынхаа хийдэд Манал бурхан, 220 боть Данжуур номыг бүтээж залсан.Энэ онд  тойрогтоо нийт 5 удаа очиж ажилласан. Энэ жил Дарви-Говь-Алтай чиглэлийн замын ажил эхэлсэн. Холбогдох албаны хүмүүстэй нь уулзаж шийдүүллээ. Замын ажил гүйцэтгэж байгаа компанитай ярьж тохирсны үндсэн дээр сумын дундуур 2,5 км замыг тавихаар тохирсон. Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэгт хүсэлт гаргаж, тус байгууллагын 80 сая төгрөгийн санхүүжилтээр сургуулийн дээврийг шинэчлэж зассан. 2014 онд “Фүжи Алтай” ХХК концессийн гэрээний дагуу соёлын төвийн дээврийг засаж шинэчлэлээ. Энэ гэрээний мөнгийг  аймгийн ИТХ-аас батласан 30 сая төгрөгөөс шилжүүллээ.

Соёлын төвд 250 сая төгрөгөөр узель, зөөврийн кинотеатр, сандал авч, WiFi-тай болгосон Сумдын багуудын эмч нарыг орон нутгийн төсвөөс унаагаар хангах асуудлыг аймгийн ИТХ-аар шийдүүллээ.Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулах ажлын хэсэгт орж тойрогтоо 4 хоног, Дэлгэр багт 2 хоног ажиллаа. Дарви сумын хувьд энэ жил түүхэндээ анх удаа 200,0 мянган толгой мал тоолуулсан. Одоо болох ээлжит хурлаар Дарви сум руу чиглэсэн  чиглэсэн олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна. Тариалан эрхэлж байсан газар нутгийг сэргээж, энд тариалан эрхлэх боломжоор хангахаар нутгийн удирдлагуудтай ярилцаж, иргэдэд ойлгуулсан. Иргэд үүнийг  дэмжиж байна. Ирэх жилээс хүнсний ногоо тариалж хил залгаа сумд болон Говь-Алтай аймгийн зарим сумд руу нийлүүлнэ.

Тариалан эрхлэх сонирхолтой ААН-үүдэд газар олгож, Хойд голынхоо услалтын системийг сэргээн ажиллана. Түүнчлэн Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа байгуулагдсан.БОЭТ-ын 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн орлогч дарга М.Амарсанаагийн хамт эмнэлгийн 3 давхарын дотрын тасгийн коридорыг тохижууллаа. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 59
29 / 49%
12 / 20%
11 / 19%
7 / 12%