ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвадорж: Цэцэг сум өдрөөс өдөрт өнгө нэмж хөгжиж байна

2015-11-29

Би орон нутгийн сонгуулиар ИТХ-д Цэцэг сумын төлөөллөөр сонгогдсон. Аймгийн ИТХ-д сумандаа интернетийн сүлжээ тавих саналыг оруулж дэмжигдсэнээр Улаанбаатар хотын мэргэжлийн компанитай хамтран интернетийн сүлжээг сумандаа орууллаа. Ингэснээр Цэцэг сумын албан байгууллага, айл өрх бүхэн интернетийн сүлжээнд холбогдож, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой боллоо. Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор аймгийн ИТХ-аас төсөвлөсөн 30 сая төгрөгөөр сумынхаа гэрэлтүүлгийг шийдэж, соёлын төвд зөөврийн кинотеатр авч өгсөн.Сумандаа 4 км зам тавих асуудлыг маш олон жил ярьж хөөцөлдөж байна. Концессийн гэрээгээр 300 сая төгрөгийн өртөг бүхий шороон зам тавихаар төлөвлөсөн ч  тодорхой хугацаагаар хойшилсон. Энэ ажлыг нэн түрүүнд шийдвэрлүүлнэ. Хуучин Цэцэг сум ямар байсныг хүн бүр мэднэ. Одоо бол шал өөр болсон. Цэцэг сум маань өдрөөс өдөрт өнгө нэмэн хөгжиж байна. Ерөнхийдөө аймгийн Засаг даргын болон миний сонгогдохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хангалттай биелсэн.  Хөшөөтийн уурхай тогтмол ажиллаж эхэлснээр манай сумын олон хүн ажлын байраар хангагдсан. Гэвч уурхай  тодорхойгүй хугацаагаар зогссож хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа тал бий. Хоёрд вольфромын орд болох Цагаан эрэгийн асуудал  хурцаар тавигдаж байна. Байгаль орчны яам, Цэцэг сум, Мянган угалзатын тусгай хамгаалалттай цогцолбор газар 3-н хамтарсан гэрээгээр нөхөн сэргээлт хийгдээд 60 гаруй хувьтай явагдаж байсан боловч хүйтний улирлаас шалтгаалан түр зогссон байгаа.Тойрогтоо 7 хоногтоо нэг удаа очиж ард иргэдтэй уулзаж ажилладаг. Цагаан сар, шинэ жил, наадам, эмэгтэйчүүдийн баяр зэрэг тэмдэглэлт баяруудаар тогтмол арга хэмжээ зохиож, ахмадуудаа хүлээж авдаг. Харьцангуй манай суманд хямралаас шалтгаалан бухимдаж байгаа зүйл бага, ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжилж байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%