Би
Бичигт багийг ИТХ-д төлөөлж ажилладаг.
Бичигт баг 2677 хүн амтай. Манай багийн хувьд нийгмийн хувьд аймгийн төвөөс
алслагдмал, хүн ам ихтэй, ажилгүйдэл ядуурал ихтэй. Хамгийн их тулгамдсан
асуудал бол сургууль цэцэрлэг. 2005 оноос цэцэрлэгийн асуудал яригдсан.
“Жаргалант Шанд” ХХК-ийн 100 хүүхдийн хуучин цэцэрлэгийн барилгыг худалдаж авъя
гэсэн саналыг аймгийн ИТХ-д оруулснаар дэмжигдэж, би өөрийн биеэр хот орж
холбогдох эрх мэдэл бүхий хүмүүстэй нь биечлэн уулзсанаар миний саналыг УИХ-ын
гишүүн Д.Батцогтод уламжилсан юм. Ингээд 300 сая төгрөгөөр энэ барилгыг
худалдаж аваад 120 сая төгрөгийн засвар хийснээр 13-р цэцэрлэг нээлтээ хийлээ.
Шинэ цэцэрлэгтээ багийн дарга нарт өгсөн
12,5 сая төгрөгөөр хүүхдүүдийн хөнжил гудас, гал тогооны ахуйн хэрэглээний зүйлс
зэргийг худалдаж авлаа. 2012 оны орон
нутгийн сонгуулиар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт манай багийн нутаг
дэвсгэрээр өнгөрдөг 5 км үерийн даланг шинэчлэх ажил тавигдсан. ОНХС-ийн 88 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар сая Авто постоос шинэ дулааны станц хүртэл 2,9 км
шинэ далан татсан. 2015 он бол манай багийн хувьд бүтээн байгуулалтын жил
байлаа. Аймгийн ИТХ-д багаа төлөөлж суудгийн хувьд нилээд хөрөнгө оруулалтыг
багтаа татаж хийлгэлээ. Халуун ус, 2,9 км далан, цагдаагийн купоныг засвар
хийлгэж байнгын ажиллагаатай болгосон, Сөүлийн гудамжнаас Бичигт багийн 2-р гудамж хүртэл 530 м засмал
зам тавигдсан, засмал замаа дагаад явган хүний зам, мөн гэрэлтүүлэг тавигдсан,
бүрэн хаягжуулалт хийгдсэн. Өрхийн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажлыг
концессийн гэрээгээр барьж байна. Мөн манай багт хөдөө орон нутгаас айлууд
шилжиж ирээд сайн дураар газар авч маш замбараагүй байсан. Энэ асуудлыг
цэгцэлсэнээр одоо эмх цэгцтэй болсон. Одоо миний хамгийн их хөөцөлдөж,
шийдвэрлүүлэхийг хүсч байгаа асуудал бол сургууль байна. Газар бэлэн. Тиймээс
удахгүй сургуультай болно гэдэгт итгэлтэй байна.