ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Харахат: Газар доорх шугам сүлжээ засах, сэлбэх ажилд анхаарч байна

2015-11-30

Би Жаргалант сумын Наран багийг төлөөлж ИТХ-ын Төлөөлөгчөөр ажилладаг. Аймаг орон нутаг  хөгжихийн хэрээр сонгогдсон багаа хөгжүүлэхийг зорьдог. 2015 он гарсаар нилээдгүй ажлыг амжуулсан. Наран багийн 15,16-р гудамжинд гэрэлтүүлэг тавьсан. Мөн улсын төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар  2,2 км засмал зам тавигдаж ашиглалтанд өгөхөд бэлэн болсон.Жаргалант сумын  II  сургуулийн 1982 онд баригдсан ажилчдын байрны дээврийг ОНХС-ийн 12,5 сая төгрөгийн санхүүжилтээр засаж шинэчлэлээ. Зарим айл өрхийг дулааны шугам сүлжээнд холбох ажлыг системтэй хийж байна. Манай багийн нутаг дэвсгэрээр дамжуулах станцын цэвэр бохирын шугам явдаг. Цэврийн шугамд айл өрхүүдээ холбох ажлыг дэс дараатай хийж байна.Багийн ИНХ, Жаргалант сумын багуудын хуралд оролцож иргэдийн санал сэтгэгдлийг сонсдог.Цагаан сар, баяр наадам, шинэ жил зэрэг томоохон тэмдэглэлт баяруудаар иргэдтэйгээ хамт байж ахмадуудаа баярлуулдаг. Аймгийн ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаануудад тогтмол идэвхитэй оролцож, аймгийн хөгжлийн талаар сэтгэгдлээ хэлж байдаг. Манай аймгийн шугам сүлжээ маш их муудсан. Хуучин шугамуудыг засаж сэлбэх, шинэчлэх, сайжруулахад  анхаарал хандуулдаг. Ховд аймгийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан барилга байгууламжийг барьж эхлэхээсээ өмнө газар доорх шугам сүлжээний асуудлыг шийдчихээд барилгын ажлаа эхэлдэг байх саналыг оруулсан. Миний энэ санал ч удахгүй хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%