ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан: Үенч суманд улс, аймгийн төсвөөр томоохон бүтээн байгуулатууд хийгдлээ

2015-11-29

Би Үенч сумаас сонгогдон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 3 дахь жилдээ ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Сумын Засаг даргын хувьд 2015 онд чамгүй сайхан ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Аймгийн удирдлагуудтай сум орон нутгийнхаа хөгжлийн талаар санал солилцож, хөрөнгө оруулалтууд хийж олон бүтээн байгуулалтыг хийлээ. Японы засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 160 сая төгрөгийн санхүүжилтээр эмнэлгийн өргөтгөл бариулж  ашиглалтанд хүлээлгэн өглөө. Аймгийн ИТХ-аас сум хөгжүүлэх үүднээс 30 сая төгрөгийг хуваарилсан. Энэ мөнгөөр сумандаа өндөр хурдны интернетийн сүлжээг тавиуллаа. Аймаг, орон нутгийн удирдлагуудтай ярьж, зөвлөсний үр дүнд улсын төсөвт томоохон ажлуудын санхүүжилтийг тусгуулж, шийдвэрлэж чадсан бахархам амжилттай жил байлаа. Жишээлбэл сургуулийн өргөтгөл буюу спорт заал, соёлын төвийн барилгыг ашиглалтанд оруулж иргэддээ хүлээлгэн өгсөн.Аймгийн ИТХ-д Үенч сумынхаа иргэдийг төлөөлж суудгийн хувьд ард иргэдтэй байнга уулзаж санаа бодлыг нь сонсдог. Энэ жилийн  сумынхаа 5 багт ойролцоогоор 25-30 удаа очиж ажилласан. Иргэдтэй уулзаад явж байхад, ялангуяа малчдын амьдралд эдийн засгийн хямрал хүндээр тус байгааг хэлж байна. Малын махыг экспортоор гаргах асуудлаар их санал хэлж байсан. Малын мах экспортлох асуудал орон нутгийн удирдлага, Засгийн газрын хүрээнд ч их яригдаж байгаа. Тиймээс энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн манай суманд малжуулах хөтөлбөрийн хүрээнд  нийт 32 иргэн хамрагдан малтай болсон. Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх арга замыг хайж, аль болох олон хүнийг сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахыг зорьж байна. ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаануудад байнга идэвхитэй оролцож гарч байгаа шийдвэрүүдэд өөрийн саналаа хэлж, хувь нэмрээ оруулж байна. 2016 оны төсөвт Үенч сумандаа олон бүтээн байгуулалт хийхээр тусгуулсан. Жишээ нь ирэх онд сумаа цэвэр, бохир, дулааны шугам, сүлжээнд холбуулах асуудлыг шийдвэрлүүлэхийг зорьж байна. Ингэснээр сумын иргэд  төв суурин газрын иргэдтэй адил тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%