ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Бадрах: 100 хүүхдийн цэцэрлэг,хүүхэд хөгжлийн төвийн барилга барилаа

2015-11-29

Миний хувьд он гараад  өөрийн сонгогдсон тойрог Зэрэг сумандаа ажиллаа. Суманд 100 хүүхдийн цэцэрлэг, Хүүхэд хөгжлийн төвийн барилга, амьжиргааны түвшин доогуур хоёр өрхөд хувийн зүгээс 4 сая төгрөг шийдэж өглөө.

Хавар 5 дугаар  сард 4 багийн иргэдтэй уулзаж, шийдвэрлүүлэхийг хүсч байгаа асуудал, санаа бодлыг нь сонссон. Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхантай бүх сумдаар явж аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сумдад хэрхэн явагдаж байга, сумын иргэд хөдөлмөрчдөд тулгамдаж байгаа асуудлын талаар уулзалт зохион байгуулахад оролцлоо. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд өгсөн 30 сая төгрөгөөр Зэрэг сумын Гүвээ багийн төвийн иж бүрэн засвар, дээр нь компанийн хөрөнгөөс 24 сая төгрөгийг нэмж багийн эмнэлгийн барилгыг барьж өглөө. Эмнэлгийн үйлчилгээ малчдад илүү ойртлоо. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон ИТХ-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд  манай суманд сайн хэрэгжиж байгаа гэж би боддог. Хар зам болон гэрэлтүүлэг тавигдлаа.  Засгийн газрын Сумын төв шинэчлэлийн төслийн хүрээнд манай суманд 5 тэрбум төгрөг хуваарилагдсан. Түүнээс 100 хүүхдийн цэцэрлэг, Япон улсын Кожима сантай хамтран сургуулийн хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийг барьж өглөө. Иргэдтэй уулзаад явж байхад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн хямралтай холбоотой өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа хэрнээ цалин хөлс, мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгааг их ярьж байна. Ирэх 2016 онд Эхэн багийн 1954 онд баригдсан төвийг шинэчлэж өгөхөөр зорьж байгаа. Сумын 5 багийн тог цахилгааны асуудлыг шийдэж өгснөөр миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр буюу хийхээр төлөвлөсөн ажил маань үндсэндээ дуусах юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%