ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Цэдэнбал: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зохистой хуваарилагдаж үр дүнд хүрч байна

2015-11-30

Би 2012 оны сонгуулиар МАХН-аас квотоор ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тиймээс аймаг орон нутгийн бүх үйл ажиллагаанд, бүх тойрогт жигд хүрч ажиллахыг зорьдог. Энэ хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж аймаг, орон нутгийнхаа сумуудаар орон нутгийн удирдлагын ажлыг иргэд олон нийтэд таниулах, хууль дүрмээ сурталчлах үйл ажиллагаанд 2-3 удаа оролцож бүх сумдаар явсан. Эдгээрээс хамгийн анхаарал татахаар зүйл бол 2013 онд Хөшөөтийн нүүрсний уурхайн гэрээ хэлцэл хийх талаар 10 сумдаар явж, ард иргэдтэй уулзаж,  санаа бодлыг тусгаж, Ховд аймаг Хөшөөтийн нүүрсний уурхайтай хамтарч ажиллах тал дээр уул уурхайн мэргэжилтэй хүний хувьд санаачилга гарган ажилласан. Миний хувьд байгаль орчны чиглэлээр ИТХ-аас гаргаж байгаа санал санаачилгууд дээр идэвхи гарган Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудыг чадваржуулах, үйл ажиллагааг нь сурталчлах ажлуудыг өдий хүртэл хийж ирлээ. Ашигт малтмал, уул уурхай дээр түшиглэн хөгжиж байгаа өнөө үед энэ салбараас орж ирж байгаа ашиг орлого, зарцуулалт ил тод байх ёстой. Уул уурхайн компаниудын тухайн нутаг оронд хийж байгаа ажлыг сурталчилж, мөн тэр газраасаа ямар хэмжээний олборлолт хийснийг ил тод мэдээлдэг байх зарчим гэсэн үг.  Уул уурхайн ил тод байдлын салбар зөвлөлд ажилладгийн хувьд  Ховддоо хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг л зорьж байна. Манай аймгийн хувьд нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ сайн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл манай ИТХ-аас сум, багуудын иргэдтэй уулзаж, тухайн орон нутагт хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна гэдгийг судалснаар ОНХС-ийн мөнгийг зөв зохистой хуваарилж байгаа нь хамгийн үр дүнтэй ажил болж байна. Яагаад гэвэл тухайн орон нутагт юу тулгамдаж байна гэдгийг иргэд хамгийн сайн мэддэг. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 61
30 / 49%
13 / 21%
11 / 18%
7 / 11%