Та 2012 оны ИТХ-ын төлөөлөгчөөр Дуут сумаас сонгогдсон. Та өөрийн сонгогдсон тойрогтоо 2015 оны байдлаар хийсэн бүтээн байгуулалт, ажлуудаасаа сонгогчиддоо хуваалцана уу?
- Миний сонгогдсон тойрог болох Дуут сум бол хүн ам багатай, урианхай ард түмэн олноор амьдардаг онцлогтой сум байгаа. Урианхайчууд нь Ховдын аймгийн хамгийн олон угсаатны бүлгүүдтэй ястан юм. Нүүдэлчний амьдрал ахуй, угсаатаны соёлыг олон мянган жил Монголын ард түмэн хадгалж, үеэс үед уламжилж ирсэн гайхалтай зүйлүүдийн нэг бол өв соёл юм. Энэ ч утгаараа өв соёлыг хадгалж явах, ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийн тулд тулж ажиллаж байна. 2015 онд тууль, цуурь, уртын дууны наадмыг зохион байгуулсан. Ирээдүйд Монголыг Монголоор нь авч үлдэх зүйл бол өв соёл юм. Энэ ч утгаараа 2014 онд Дуут суманд урианхай дууны анхдугаар наадмыг зохион байгуулсан. Энэхүү наадамд 500 гаруй дуучид оролцсон Дуут сумын ард иргэд, сургуулийн насны хүүхдүүд, хөгшчүүдэд 10 дууг заасан. Заасан 10 дугаараа уралдаан зохион байгуулсан. Мөн Урианхайчууд голчлон амьдардаг Дуут, Мөнх-Хайрхан сумуудад урианхай дууны наадмыг 1-р шатыг сумандаа, 2-р шатыг аймгийн төвд шалгаруулсан. 2015.6.27-07.01-ний хооронд Монгол улсын засгийн газрын 2011 оны 357 дугаар тогтоолоор “Монгол тууль” үндэсний хөтөлбөрт тусгагдсны дагуу Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд \1935-1998\-ний мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, хойч ирээдүйд Монгол туулийн амьд уламжлалыг өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор амжилттай зохион байгууллаа. Монгол туулийн наадмаар 11 багшийн 24 туульч оролцсон. Төрийн соёлрхолт “Туульч Баатарын Авирмэдийн урын сан судлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 07 сарын 27-нд Ховд аймгийн Дуут суманд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, Аймгийн ЗДТГ-ын дарга, Доктор Б.Батмөнх, Монгол улсын шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, Франц улсын шижлэх ухааны дээд шагналт Эрдмийн алтан дал мод одонт доктор, профессор С.Дулам, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Т.Баясгалан, Тус хүрээлэнгийн судлаач, ШУ-ны доктор, профессор Б.Катуу, СУИС-ын Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, СУИС-ийн багш, Соёлын өвийн төвийн зөвлөх, докторант С.Юндэнбат нар, ХоИС-ийн НХУС-ийн ТЭЗүйн тэнхимийн багш, доктор, профессор М.Ганболд нарын 9 илтгэл хэлэлцэгдэж амжилттай болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 13 доктор, профессор оролцоо.
2015.07.01-ний өдөр нэрт туульч П.Наранцогтын
нэрэмжит “Монгол цуурын анхдугаар үзлэг”-т 21 оролцогч, 5 хамтлаг оролцож Ховд
хотын хөгжимт драмын театрт амжилттай зохион байгуулагдлаа. Дуут сумынхан жил бүрийн 11, 12-р сарын хооронд спортын “Бага наадам”-ыг зохиогддог.
Энэ
жилээс эхлэн Мөнххайрхан
сумтай хамтарч зохион байгуулагдснаараа
онцлог болж байна. Мөн өөрийн тойрогтоо хийсэн ажлуудаас гэвэл бүтээн
байгуулалтын хүрээнд ИТХ-аас
30 сая төгрөгийг төсөвлөж баталж өгснөөр сургуулийн халаалтын асуудлыг бүрэн
шийдэж өгсөн. Дуут сумын эмнэлэгийн өргөтгөл Германы Олон Улсын
Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төсөл, Дуут сумаас мөн аймгийн хөрөнгө
оруулалтаар нийтдээ
180 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Дуут сумын эмнэлэгийг дулааны
алдагдалгүй, байгальд ээлтэй загвар эмнэлэг боллоо. Цагаан бургас багийн тохижилтонд зориулж ширээ сандлаар хангасан. Ээлжит хурлаар Дуут сумыг соёлын төвтэй
болгох асуудал дэвшүүлнэ.