Би 2012 оны аймгийн орон нутгийн сонгуулиар Мөст сумаас ард иргэдийг хамгийн өндөр саналыг авч сонгогдсон. Сонгогдсоноосоо хойш ер нь тойрогтоо байнга очиж ажиллаж байна. 2012 оны аймгийн орон нутгийн сонгуулиар Мөст сумын ард иргэдэд өгсөн мөрийн хөтөлбөр, амлалтууд бий. Үүнд 2-3 чухал асуудлуудыг шийдье гэж иргэддээ ярьдаг байсан мөн хөтөлбөрт ч тусгагдсан. Үүнд Бодончийн хавцал, хар говь, Алтайн өндөр уулсуудад гар утасны сүлжээг оруулах санал нь иргэдээс авсан зайлшгүй чухал асуудлуудын нэг байсан. Алслагдсан нутгийн малчид гар утасны сүлжээ оруулснаар бие биетэйгээ холбогдох зайлшгүй шаардлага байна гэсэн.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ховд аймгийн 93 багт Жи-мобайлын сүлжээг тавьснаар энэ асуудал шийдэгдсэн. Сонгодсон тойрогт Азийн хөгжлийн босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрч байгаа. Энэ авто зам нь тухайн бүс нутгийн ард иргэдийн эдийн засаг цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болсон. Энэ автозам Мөст сумын Уртын сайраар дайран өнгөрч байгаа ба тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал нарын санаачилгаар Мөст сум руу ойртуулж тавигдсан. Учир нь ихэнх машинууд хар хөтөл, хөх хөтлөөр дайран өнгөрвөл дөт байдаг заавал уртын Сайраар явуулсан нь Мөст сумыг авто замаар холбогдоход тустай ажил болсон.
Азийн хөгжлийн банктай УИХ-ын гишүүн Д.Батцогт энэхүү асуудлыг, миний бие сум орон нутгийн дэмжлэг, орон нутгтйн хөгжилд зориулж 30 сая төгрөгийг иргэдийн хурлаар шийдүүлснээр орон нутгийн хөгжлийн сангаас 50 сая төгрөг нийтдээ 80 сая төгрөгөөр Мөстийн уртын сайраас Мөст сумыг холбох авто замын зураг төсөл бэлэн болоод байна. Үүний 30 сая төгрөгийг миний оролцоотой шийдсэн.
2015 он бол Мөстчүүдийн хувьд томоохон бүтээн
байгуулалт өрнөсөн, хийсэн, хүлээж авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100
хүүхдийн дотуур байрныг “Хаш Өргөө” компани барьж уг барилгыг шинээр
ашиглалтанд орууллаа. Мөн 100 хүүхдийн
цэцэрлэг ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар
Мөст суманд 1 км зам тавигдлаа. Мөст сумын сум дундын эмнэлгийн өргөтгөл
засварын ажил хийгдэж амжилттай дууслаа. Хувийн хэвшлийнхний 200 орчим сая
төгрөгний хандив тусламжтай хүүхэд
багачууд, ахмад настануудад цэцэрлэгт хүрээлэн баригдлаа. Аймгийн ИТХ-аас Төлөөлөгч, Тэргүүлэгчид нарыг урьж, Бүсийн
оношилгооны төвийн 90-н жилийн ойг угтаж Хар-ус нуурын хөвөөн дээр уулзалт болсон. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Хуягбаатартай хамтран бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дотор, мэдрэлийн тасгийн гурван давхрын фиствалийг тохижуулж өгсөн. Үүнийг тохижуулах болсон бас
нэг шалтгаан бол миний аав, Хуягбаатарын ээж хоёр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан профессор
буурлууд байдаг. Тэр утгаараа нийт эмч нарын хүүхдүүдийг төлөөлж 90 жилийн ойд
өөрсдийн боломжоор бэлэг барьсан. Манай хоёр гэрийн амьдрал ахуй БОЭТ-тэй
салшгүй холбоотой байдаг учраас энэ ажлыг зайлшгүй хийе гэж бодсон. Мөн БОЭТ-ын
эмч, ажилчдын зүгээс амласан ажлаа хугацаанд хийж гүйцэтгэсэнд талархалтай
хандаж байгаа.