ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Ээлжит 9 дүгээр хуралдаан хуралдана

2015-11-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 11 сарын 02-нд хуралдаж аймгийн ИТХ-ын Ээлжит 9 дүгээр хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын Ээлжит 9 дүгээр хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Ховд хотод хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанаар:

-Аймгийн 2015 он төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж тодотгол хийх тухай

-Орон нутгийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай

-Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай

-Аймгийн ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл

-Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2015 оны хэрэгжилтийн дүн, 2016 оны зорилтын тухай

-Аймгийн 2014 оны Төсвийн гүйцэтгэл, 2015 оны Төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2016 оны Төсвийн төслийн тухай

-Аймгийн Аудитын газраас орон нтугийн 2016 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал зэрэг 7 асуудал хэлэлцэхээр боллоо. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%