ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Цогтцэций сумын багуудын ИНХ-д оролцлоо

2015-11-09

Өмнөговь аймгийн сумдын багуудын 2015 оны дөрөвдүгээр улирлын Иргэдийн Нийтийн хурал 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сумдын баг, багийн төвүүдэд хуралдаж байгаа ба 2015 оны 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Цогтцэций сумын багийн Иргэдийн нийтийн хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуунаар ахлуулсан баг ажиллаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Амартөгс, Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Өнөржаргал, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын бэлчээр усны асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т.Охинбор нар оролцож аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, болон Засаг дарга түүний Тамгын газрын ажлын мэдээлэл болон бусад хэлтэс, агентлагуудын цаг үеийн болон хийгдсэн ажлын мэдээ мэдээллийг өгч, цаг үеийн асуудлаар иргэдтэй санал хүсэлт солилцож ярилцлаа.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%