2015.10.21
Тус суманд “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн-2015” арга
хэмжээг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 40 гаруй бизнес эрхлэгчид оролцсон
бөгөөд зөвлөгөөний үеэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтнүүд,
хилийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд тус тус мэдээлэл хийж тэдний санал
хүсэлтийг сонслоо.
Мөн оройн цэнгүүнийг зохион байгуулж бизнес эрхлэгчдийг баг болгон хувааж
тэдний дунд тэмцээн уралдаан зохион байгуулж аваргаа шалгарууллаа. Тэмцээний
аваргаар Манлайлагчид баг шалгарч өргөмжлөл, цомоор шагнууллаа.