ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УВС АЙМАГ МЭДЛЭГТ СУУРИЛСАН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2015-10-21

Бүртгэл мэдээллийн системийн алдаа, мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдал зэрэг олон шалтгааны улмаас нэг газрыг хэд хэдэн хүнд давхардуулан олгох, бэлчээр, газрын маргаан тасралтгүй гарч байдаг. Газрын харилцааны энэхүү хоцрогдсон байдлыг арилгах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг судалгаанд суурилан боловсруулах бодлогыг Увс аймаг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Увс аймгийн ИТХурал, Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газартай хамтран ажиллаж, орон нутгийнхаа гео орон зайн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлээд байна. Дээрх мэдээллийн санг ашиглан орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлон төлөвлөхөд ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс гео орон зайн мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг сайжруулах зорилготой “Гео орон зайн мэдээллийг орон нутгийн хөгжилд ашиглах нь” сэдэвт бага хурлыг Газрын харилцаа, Геодези зураг зүйн газраас орон нутагтай хамтран зохион байгуулж байна. Газар төлөвлөлтийн бодлогыг олон нийт газар өмчлөх, кадастрын зургаар баталгаажуулах төдий л ойлгож, хэрэглэж ирсэн. Харин газрын харилцааг хөгжлийн суурь болгон авч үзэж, шинжлэх ухааны үндэстэй, мэдлэгт суурилсан хөгжлийн бодлого тодорхойлох ажлуудыг Монгол улсад анх удаа Увс аймаг хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэлж байгаа нь энэ юм. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Увс аймагт Гео орон зайн мэдээллийг ашиглан боловсруулсан, хэрэглээнд шууд нэвтрүүлэх дөрвөн төрлийн програм, 30 давхаргын мэдээллийгн зургийг хүлээлгэн өглөө. Тэдгээрийн нэг нь газар, зохион байгуулалт, төлөвлөлтийн Ланд Менежер програм юм. Иргэн, аж ахуйн нэгж газар өмчлөх болон эзэмшихээр гаргасан өргөдлийг бүргэн авахаас эхлээд, шийдвэрлэх хүртэл бүхий л үйл явцыг багтаасан цогц програмыг ашигласнаас газар давхар олгох, хэмжээ, хил заагийн талаарх маргаан шийдвэрлэгдэх юм. Гео орон зайн мэдээллийн сан нь орон нутгийн байгалийн нөхцөл, нөөцийн талаарх судалгааны үр дүн, мэдээллүүдийг эрэмбэлэн тухайн нутагт аж ахуй эрхлэх тохиромжтой байдлын үнэлгээ, хэрэгцээт байдлын үнэлгээг тооцсон мэдээллийг хэрэглэгчдэд өгдөгөөрөө хэрэглэгчид ашиглахад илүү тохиромжтой, үр өгөөжтэй байдаг байна. Тухайлбал жимс ногооны газрыг аль хэсэгт олговол газрын шим арвин байх, аль газарт байшин барилга барьвал аюулгүй байдлаа хангах вэ төлөвлөлт хийсний дараа хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Ийнхүү Увс аймаг газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогоо тодорхойлохдоо шинжлэх ухааны үндэстэй, мэдлэгт суурилсан судалгааг ашиглаж эхэллээ. Ингэж Монгол улс газар дээрхи нөөцийн удирдлагаа олон улсын түвшинд гаргаснаар эдийн засгийн хувьд хөрөнгө мөнгө, цаг хугацаа, инженерингийн давхардсан олон зардлыг хэмнэх ач холбогдолтой юм байна.Гурван жил орчим хийж буй уг судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн хэмжээнд маргаантай зургаан мянган нэгж талбар байгааг тогтоосон. Иймээс аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж тэдгээр иргэдэд өрхийн хэрэгцээний газрыг нь байгаа чигээр нь өмчлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%