ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо байгууллагуудаар ажиллалаа

2015-10-16

Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны 2015 оны 3-р улирлын төлөвлөгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хорооны ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэдээлэл сонслоо.

Байгаль орчны газар болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт, энэ онд хийж гүйцэтгэж буй ажил, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, салбарын сүүлийн үеийн мэдээ мэдээллийг танилцуулж, Тэргүүлэгч, Төлөөлөгчидтэй санал солилцон, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.

Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны 2015 оны 3-р улирлын төлөвлөгөөний хүрээнд ирэх 7 хоногт аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Тэргүүлэгчдээс оролцсон бүрэлдэхүүн Ховд Их сургууль, Политехник коллеж болон соёлын байгууллагуудын ажилтай танилцахаар төлөвлөөд байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%