ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Нэрэмжит болгох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ

2015-10-09

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Нэрэмжит болгох тухай асуудлуудыг хэлэлцэж, Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийг Үенч сумын уугуул, Сүхбаатарын одонт, хүний их эмч Цудын Даваагийн нэрэмжит, Үенч сумын Соёлын төвийг Үенч сумын уугуул, Соёлын гавъяат зүтгэлтэн Бумаан Бандийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Үенч сумын уугуул, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Банди, Үенч сумын уугуул, Сүхбаатарын одонт, хүний их эмч Ц.Даваа нарын гавъяат үйлсийг алдаршуулах, тэдний хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэн алдаршуулах зорилгоор орон нутгийн ард иргэд, ар гэр, хамаатан садан, нутгийн удирдлагуудын саналаар ийнхүү нэрэмжит болгон шийдвэрлэсэн байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%