ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нарийн бичгийн дарга нарт зорилусан сургалт” амжилттай явагдлаа

2015-10-05

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” (МОН-13/101) төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ховд аймгийн ИТХ-ын Ажлын алба хамтран “Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нарийн бичгийн дарга нарт зорилусан сургалт”-ыг 4 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд Ховд аймгийн болон сумдын ИТХ-ын 150 гаруй Тэргүүлэгчид Нарийн бичгийн дарга нар оролцсон бөгөөд сургалтын 1-р ээлж 10 сарын 02-03, 2-р ээлж 2015 оны 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд явагдав.

Сургалтыг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн сургагч багш Б.Энхтуяа, Б.Баттүвшин нар удирдан явуулсан бөгөөд сургагч багш Б.Энхтуяа “Манлайллын тухай ойлголт, Манлайлагч ба Төлөөлөгч, Манлайлагчийн хөгжил” сэдвээр, сургагч багш Б.Баттүвшин “Хяналт шинжилгээ, үнэлгээ буюу шийдвэрийн биелэлтийг тооцох”, “НӨУБ-аас бусад байгууллагаас харьцаж ажиллах үндсэн үйл ажиллагааны хэлбэрүүд”, “Төлөөлөгчдөд судалгаа, шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх нь” сэдвээр хичээллэлээ.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%