Сумын ИТХ-аас санаачлан ЕБС-ийн сурагчдыг уул уурхайн үйл ажиллагаатай танилцуулах аялалыг 3 дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн аялалаар "Өсөх зоос" ХХК-ий Хүрэн шанд төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах аялалд ЕБС-ийн 11 дүгээр ангийн 49 сурагч анги удирдсан багш нарын хамт оролцсон бөгөөд Өсөх зоос, MNO компаний инженерүүд өөрсдийн мэргэжлийн онцлог болон үйл ажиллагаагаа сурагчдад танилцуулж сурагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж сурагчдыг шагнаж урамшууллаа. Танилцах аялалыг амжилттай зохион байгуулсан Өсөх зоос болон MNO компаний ажилтнуудад талархал илэрхийлж ажлын амжилт хүсье