ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ АВТОМАШИНУУДЫН ЭХНИЙ ЭЭЛЖ 11 ДҮГЭЭР САРД ИРНЭ

2015-09-28

БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газарт түргэн тусламжийн болон галын аюулаас хамгаалах алба нь харьяалагддаг байна. Өөрөөр хэлбэл тус аймгийн 12 сая хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ болоод гал түймрийн аюул, байгалийн гамшгаас хамгаалах нийт 224 онцгой байдлын машин одоогоор үйлчилж байна.Кёнги аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өмнө нь Дархан-Уул аймагт аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажилллагаатай танилцаж,  тус газрын машин техник хэрэгслийг хуучирсан, солих шаардлагатай гэж үзсэн байна. Энэ дагуу онцгой байдлын зориулалтал бүхий машин техник хэрэгсэлийн хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газрын төсөв санхүүгийн байдал сайнгүй байгаа учир ирэх 11 дүгээр сараас эхлээд дараа оныг дамнуулан асуудлыг шийдвэрлэж, 3 автомашинийг хүлээлгэн өгөх юм байна.Өмнө нь Кёнги аймгийн Онцгой байдлын газраас Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин өгч байсан юм.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%