ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчид, орон нутгийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх, цэргийн тангараг дуудах ёслолын ажиллагаа боллоо

2015-09-28

1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчид, орон нутгийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх, цэргийн тангараг дуудах ёслолын ажиллагаа 2015 оны 09 дүгээр сарын 25-д боллоо. Ёслолтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, ЗХ-ний 0123-р ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах, дайнд оролцсон ахмад дайчин Х.Нүдэг, Ж.Цэрэнсодном, аймгийн ахмадын холбооны дарга Ц.Дамбадаржаа нар болон ахмад дайчдын ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг энэ оны 8 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Дайны үед Монгол улс нийт 800,000 гаруй хүн амтай байсан бөгөөд 1945 оны чөлөөлөх дайнд манай улсын 21000 орчим хүн оролцож байжээ. Түүхт он жилүүдийн гэрч болсон манай аймгийн Үенч сумын иргэн Е.Магнай, Мөст сумын иргэн Х.Нүдэг нарыг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор, Жаргалант сумын иргэн Ж.Цэрэнсодномыг Цэргийн гавъяаны одонгоор шагнасан бол 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медалиар аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, дайнд оролцсон ахмад дайчин Х.Нүдэг, Ж.Цэрэнсодном нарыг шагнав.

Мөн энэ үеэр Цэргийн цол олгох журам, ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолын дагуу ЗХ-ний 123-р ангийн захирагчийн 1-р орлогч, дэд хурандаа Ц.Буяндэлгэрт Хурандаа цол олгов.

Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг манай улс энэ онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.


 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%