ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгддэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2015-09-10

Монгол улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр Монголын төр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдлийн хор уршгийг олон түмэнд ойлгуулж таниулах хамгийн гол нь түүхийн хар толбо болсон бусармаг үйлдэл давтагдахаас сэргийлэхэд чиглэгдсэн тодорхой ажил зохион байгуулж, хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 

Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4-р сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 7 сарын байдлаар 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож цагаатгагдан нэр төр нь сэргээгдээд байгаа билээ. Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд гэх нийт 18036 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөн өлговрыг төрөөс олгоод байна.

Увс аймгийн хувьд 1464 хүн хэлмэгдсэн болох нь тогтоогдож цагаатгагдсан байдаг ба эдгээрээс 1096 хүнийг нь цаазлан хороосон байна. Бусад хүмүүсийг нь хорих, ажил албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах, намаас хөөх, эд хөрөнгө хураах зэргээр хэлмэгдүүлж байжээ. 
Увс аймгийн нийт хэлмэгдсэн хүмүүсийн 74% нь Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Хяргас сумдын иргэд байсан байна.
Аймгийн архивын материалуудыг ажлын хэсэг байгуулж дахин шалгахад улс төрийн үзэл суртлаар хэлмэгдсэн байж болох 30 гаруй материал илэрсэн.

Энэ удаагийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Чимэд, ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Х.Төртогтох, Улаангом сумын ЦАУЗБСК-ын дарга Б.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Ж.Очирбат, Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, "Ю.Цэдэнбалын гал голомт" ТББ-ын тэргүүн Б.Бат-Амгалан болон хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нар нь Улаан уулан дахь Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн Дэчинравжаалин хийдийн лам нар нь ном хурж, хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл үзүүллээ.

    Аймгийн ИТХ-ын  ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%