ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Б.Пүрэвсайхан түрүүллээ

2015-09-09

Ховд аймгийн Буянт сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой Ховд аймгийн Буянт суманд 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө.
Түүхт ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын харцага Ц.Содномдорж, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Монгол улсын харцага Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Улсын харцага Н.Батзаяа, Ховд аймгийн Мянгад сумын харъяат, Улсын харцага Г.Алтангэрэл нараар манлайлуулсан хүчит 128 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Монгол улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын харцага Цэдэвийн Содномдорж үзүүрлэлээ. Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Улсын харцага Нямаагийн Батзаяа, Буянт сумын харъяат, аймгийн арслан Оргихын Хангай нар шалгаран үлдсэн байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%