ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Мэндчилгээ

2015-09-01

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагч, эцэг эхчүүдээ! 

2015-2016 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн их баярын нээлт эхэлж байна. Энэхүү хамгийн сэтгэл догдлуулсан, гэгээлэг сайхан баярын өдрийг тохиолдуулан оюутан, сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууд та бүхэндээ  аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Ажлын албаны хамт олны зүгээс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!

Монгол Улс байгалийн баялгаас илүүтэй монгол хүний эрдэм боловсрол, мэдлэгт тулгуурлан тогтвортой хөгжих нь ирээдүйн эрхэм зорилт билээ. Тиймээс хүүхэд бүрийн өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих боломжийг бүрдүүлэн, сурах арга барилтай, бие даан сурах чадамжтай, шийдвэр гаргах чадвар бүхий эх оронч сэтгэлгээтэй, амьдрах арга ухаанд суралцсан монгол хүүхэд бэлтгэх гэсэн зорилтыг дэвшүүлээд байгаа Засгийн газрын бодлого шийдвэрийг бодит үр дүн, бахархах амжилт, ололт ихтэйгээр хэрэгжүүлэх зорилтыг хангахад боловсролын салбарынхан маань өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа улам бүр бататган, тэргүүлэх үүргийг гүйцэтгэж, манлайлан ажиллана гэдэгт бүрэн итгэж байна.

Өргөн мэдлэгтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай, баруун бүсийн боловсон хүчнийг бэлтгэхэд түүчээ нь болсон багш, боловсролын ажилтнууд та бүгдэд эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%