ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Увс аймагт 7-н давхар, лифттэй, 105 айлын орон сууц нээлтээ хийлээ

2015-08-31

Монгол улсын Засгийн газрын "Аймаг бүрт 1000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Чингис бондын санхүүжилтээр Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар  бариулсан эхний ээлжийн бариулгууд болох 7 давхар лифттэй 105 айлын орон сууц "Галдан бошгот" хороололд нээлтээ хийлээ. 
Уг барилгыг "Мөнхийн ундраа Увс" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр "Бум номин" ХХК ажилласан байна.
Нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ, ТОСК-ын захирал Гантулга, Тэргүүн дэд захирал Алтанхуяг, "Мөнхийн ундраа Увс" ХХК-ны захирал, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбямбаа, "Бумномин" ХХК-ны захирал Түмэнцэцэг болон бусад албаны хүмүүс оролцон үг хэлж, тууз хайчлах ёслолд оролцлоо.
Нээлтийн үеэр уг байрны хамгийн эхний захиалагчид болох Аеромонголиа компаний Увс аймаг дахь салбарын төлөөлөгч Саруулмаа, "Мөнхийн ундраа Увс" ХХК-ны жолооч Маамуу нарт байрны түлхүүр болон дурсгалын зүйл гардуулан баяр хүргэлээ.
Мөн "Ойрад" ХДТ-ын уран бүтээлчид ирж ая дуугаа өргөн шинэ байрны жаврыг үргээсэн юмаа.

Увс аймгийн ИТХ-ын ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%