ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2015-08-13

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар үндсэн 3 асуудлыг хэлэлцлээ.  Хурлаар Дархан сумын 3,5,6,7,8,15 дугаар багуудад хамгаалалтын зурвасыг тогтоох, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай, Төрийн дээд шагналд уламжлах асуудлыг хэлэлцэв.
    Сумын хэмжээнд сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил ихээр нэмэгдэж зарим гэр хороололын багуудад иргэд дураараа хашаа хатгах болсон. Уг байдал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж агаарын бохирдол нэмэгдэх хандлагатай байгааг Дархан сумын Засаг даргын орлогч Г. Батбаяр хөндөн ярив. 
    Дархан сумын 3,5,6,7,8,15 дугаар багуудын гэр хороололд хамгаалалтын зурвасыг татах явдал юм.Ингэснээр тухайн гудамжинд оршин сууж буй иргэдийг эзэмшил , өмчлөлийн газраа дураар сунгах мөн шинээр зөвшөөрөлгүй хашаа хатгаж буухаас урьдчилан сэргийлнэ гэж үзэж байна

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%