ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Мэндчилгээ

2015-08-13

Эрүүл энхийн нэгэн жаргаланг зон олондоо эдлүүлэх ариун үйлсийн тэргүүн эгнээнд явдаг хүмүүнлэг энэрэнгүй үйлстний мэргэжлийн байгууллага Ховд аймагт үүсч хөгжсөний 90 жилийн түүхт ойг тохиолдуулан хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд оюун ухаан, авьяас билэг, ур чадвар, нөр их хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулан, түмэн олондоо эрүүл энхийг бэлэглэж ирсэн эрүүлийг хамгаалахын үе үеийн ахмад зүтгэлнүүд, эрдэмтэн мэргэд болон одоо ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн нийт мэргэжилтнүүд,  ажилтан, албан хаагч  та бүхэндээ Эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд эрхэлсэн ажилдаа улам их амжилт олж, цагийн цагт өөдрөг бадрангуй явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрүүл мэндийн эгэлгүй их ачтан-цагаан нөмрөгт баатруудын цаглашгүй их ач буян үеийн үед мандан дэлгэрч, мөнхөд дурсагдаж байх болтугай.

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%