ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Буянт сумын Соёлын төвийг нэрэмжит болголоо

2015-08-11

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-ын 6.4 дэх заалт, аймгийн Засаг дарга болон Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Буянт сумын Соёлын төвийг Буянт сумын уугуул, Монгол улсын Гавъяат жүжигчин Сандагийн Мэндээгийн нэрэмжит болгон шийдвэрлэжээ.

Буянт сумын уугуул, Монгол улсын Гавъяат жүжигчин Сандагийн Мэндээгийн жүжигчний урлагийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх, гавъяат үйлсийг алдаршуулан дурсгалыг нь мөнхжүүлэх зорилготой тус шийдвэрийг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын салбарт өв уламжлалыг хөгжүүлэх үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгасан байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%