ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам эхэллээ

2015-07-29

Хос Алтайн салхи нь магнай илбэсэн

Холбоо нууруудын толио нь нүүр гоёсон

Аялгуу тунгалаг хөөмийн түрлэгтэй

Алтан нутаг - Чандмань сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Панжига, Гар бөмбөгийн тэмцээн болон Үндэсний сурын харваагаар эхэллээ.

Чандмань сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 2015 оны 7 дугаар сарын 28-ний өдөр Чандмань сумын Урд гол багт боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Чандмань сумын ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Чандмань сумын Засаг дарга Б.Догсом тэргүүтэй аймаг, сумын салбар бүрийн төлөөлөл, хүндэт иргэд, ард иргэд оролцлоо. 


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%