ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Монгол улсын заан Ч.Бямбадорж Ховд аймгийн “Хүндэт иргэн” боллоо

2015-07-23

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Ховд аймгийн “Хүндэт иргэн”-ээр шагнах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Аймгийн шагналын журам”, аймгийн Засаг даргын  2015 оны 1/1642 тоотоор ирүүлсэн саналыг үндэслэн Монгол улсын нэрийг тив, дэлхийд дуурсгасан бөхчүүдийг бэлтгэж, Үндэсний их бахархал хүчит бөхийн барилдааны торгон ногоон дэвжээнээ аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн Монгол улсын заан цолыг хүртэж, олон арван улсын заан, харцага, начин цолтнуудыг бэлтгэн дасгалжуулсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат багш, дасгалжуулагч Чадраабалын Бямбадоржийг аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж шагнахаар шийдвэрлэсэн юм.

Монгол улсын заан Ч.Бямбадоржид аймгийн “Хүндэт иргэн” шагналын гэрэгэ, дагалдах мөнгөн шагналыг ёслол хүндэтгэлтэй гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст даалгажээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%