ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг нэрэмжит боллоо

2015-07-23

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжавын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол улсын хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.12, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг  тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-ын 6.4 дэх заалт, аймгийн Засаг даргын 2015 оны 1/1618  тоотоор ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжавын нэрэмжит болгож байгаа нь Ховд аймагт Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа томоохон ажлуудын нэг нь бөгөөд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%