ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Төрийн дээд одон медаль гардууллаа

2015-07-10

Хүннү гүрэн байгуулагдсаны 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам, олон овог угсаатан ард түмний бахархал болсон өнө эртний баялаг түүхтэй Ховд хот үүсэн байгуулагдсаны түүхт 330 жилийн ойн баярын хурлын үйл ажиллагаа Галдан бошигт хааны хөшөө болоод Ард Аюушийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолоор эхэллээ.
Баярын хурал, хүндэтгэлийн концерт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Ч.Чинбат, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх , Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж тэргүүтэй аймгийн салбар бүрийн төлөөлөл, хүндэт иргэд, ард иргэд оролцлоо. 
Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Монголын баруун бүсийн тулгуур төв-Ховд хотын түүхэн хөгжил, өнөөгийн ололт, амжилт, хөгжлийн хэтийн чиг хандлагуудыг тодорхойлсон илтгэл мэдээлэл ард иргэдэд сонордууллаа.     

Баярын хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдоржийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар зарлигаар боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, үйлдвэр үйлчилгээ, бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараахь хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.

 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ  УЛААН ТУГИЙН ОДОНГООР

Дамбийгийн Уртнасан - Жаргалант сумын Магсаржав багийн ахмад настан

Дамбаравжаагийн Сайлаа - Жаргалант сумын Рашаант багийн ахмад настан

Самданы Содмоо - Дуут сумын Босго багийн ахмад настан

Нацагийн Цолмон - Хөгжимт драмын театрын хөгжмийн удирдаач

Манжилын Ягаан-Жаргалант сумын Хан хөхий эмийн сан

Сэтэвийн Дорж-ХИС-ийн биологийн тэнхмийн эрхлэгч

Цэвээний Равдан - Жаргалант сумын ахмад настан

Чилхаагийн Хархүү - Мөст сумын Соёлын төвийн эрхлэгч

 

АЛТАН ГАДАС ОДОНГООР

Шуургачийн Ширнэнбанди - Жаргалант сумын Алагтолгой багийн ахмад настан

Жамсранжавын Баасанжав - Жаргалант сумын Рашаант багийн ахмад настан

Уртнасангийн Дарьжав - Жаргалант сумын ахмад настан

Үржиний Ганболд - Шим -Ус ОНӨААТҮГ-ын инженер

Сономжавын Сэржмаа - Жаргалант сумын Цамбагарав багийн ахмад настан

Пэрэнлэйгийн Гонгоржав - Мянгад сумын Баянбулаг багийн ахмад настан

Данаажавын Нарандорж - Жаргалант сумын Насан туршийн боловсролын газрын дарга

Догсомын Жаргалсүрэн - БОЭТ-ийн эмч

Шоошийн Жүгдэр - Жаргалант сумын Баатархайрхан багийн ахмад настан

Дэлэгийн Мандах - Цаст-Алтай цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш

Маньбадарын Отгон - Жаргалант сумын Буянт багийн иргэн

Дамдины Очир - Жаргалант сумын Буянт багийн иргэн

Сэрүүнханы Рангаа - Жаргалант сумын Буянт багийн иргэн

Дамирангийн Тогтохбаяр - БОЭТ-ийн бага эмч

Бат-Очирын Төмөрбаатар - Манхан сумын Улаанхүрээ багийн малчин

Санжийн Төрбат - Эрдэнэбүрэн сумын ахмад настан

Мөнхбаярын Баатар - Хөгжимт драмын театрын дарга

Дашдоржийн Тунгалаг - Хөгжимт драмын театрын дуучин

Баатарын Халтар - Жаргалант сумын Цамбагарав багийн ахмад настан

Мөнхөөгийн Цагаанцоож - Жаргалант сумын Наран багийн иргэн

Түвшинжаргалын Цогтоо - Мянгад сумын Чацарганат багийн иргэн

Төмөрхуягийн Цэвээндэмбэрэл - Манхан сумын Улаанхүрээ багийн иргэн

Шатарбалын Цэлээ - Цэцэг сумын Хажинга багийн ахмад настан

Гүрсэдийн Чойжилжав - Эрдэнэбүрэн сумын ахмад настан

Жамцын Чулуунбат - Мянгад сумын малчин

Даваагийн Дашзэвэг - Мөст сумын ахмад настан

Нямын Өлзий - Цэцэг сумын ахмад настан

Эрхэмбаярын Алтанцэцэг - Цэргийн 123 дугаар ангийн номын санч

Шөгөбайн Гүльзада - Ховд сумын Эрүүл мэндийн төвийн  ажилтан

Нанзадын Пүрэвдорж - Жаргалант сумын ахмад жолооч

Котоогийн Гангаа - Алтай сумын малчин

Жандламын Пүрвээ - Үенч сумын ахмад багш

Чулууны Хожоодой - Үенч сумын малчин

Нямаагийн Эрдэнэбилэг

Нацагийн Лхагвасүрэн

 

ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНГООР

Сандагийн Цэрэнсамбуу - Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа

 

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Чингээгийн Цовоо - Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн

Лхамжавын Балжинням - Хөгжимт драмын театрын бүжигчин

Цэрэнгийн Гонгоржав - Хаш түлхүүр авто сургуулийн жолооны багш

Цэвээнжавын Коов - Жаргалант сумын Тахилт багийн иргэн

Доржийн Мягмар - Дөргөн сумын Сээр багийн ахмад настан

Гочоогийн Цэдэн - Жаргалант сумын Магсаржав багийн иргэн

Гаалайн Нямхүү - Мэдээлэл харилцаа сүлжээ ТӨК-ийн Ховд аймгийн газрын үйлчлэгч

Батын Сонин - Жаргалант сумын иргэн

Энх-Амгалангийн Ачитмаа - БОЭТ-ийн сувилагч

Доньдоогийн Эрдэнэбаатар - Алтай сумын иргэн

 

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Дунгаагийн Ганбат - Цагдаагийн газрын мөрдөн байцаагч

Цэдэндоригийн Халтар - Цагдаагийн газрын жолооч цагдаа

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%