УИХ-ын
Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Швейцарын хөгжлийн агентлаг,
МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ
төсөл нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах,
орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг
бэхжүүлэх, төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулах,
иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө
удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжиж
байгаа юм.
Төслийн хүрээнд аймаг, сумдын ИТХ-ын нийт эмэгтэй Төлөөлөгчдийг хамруулсан “Нутгийн удирдлагад Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт Орон нутгийн сургалтыг 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Жаргалант суманд зохион байгууллаа.
Тус сургалтын хичээлүүдийг "МОНФЕМНЕТ" Үндэсний сүлжээний ерөнхий
зохицуулагч, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал, Д.Энхжаргал, Иргэдэд
туслах хүний эрхийн төвийн тэргүүн, "МОНФЕМНЕТ" Үндэсний сүлжээний
Удирдах зөвлөлийн дарга С.Дондов, Ховд аймгийн ИТХ-ын ажилтан Б.Энхтуяа, Увс
аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Бүрэн зэрэг сургагч багш нар хамтран заасан бөгөөд аймгийн 17 сумын ИТХ-ын 60 орчим
эмэгтэй Төлөөлөгчид
оролцсон юм.
Сургалтыг
21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдөд зориулан
явуулж байгаа бөгөөд Ховд аймаг 12 дахь нь болж байна.