ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Хан Алтайн дуулал” цогцолборын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

2015-06-27

Монголын баруун бүсийн тулгуур төв Ховд хотод “Хан Алтайн дуулал” цогцолборын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болов.

“Хан Алтайн дуулал” цогцолборын шав тавих ёслолын үйл ажиллагааг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Торгууд өв соёлын холбоо”, “Торгон нутаг” клубаас хамтран зохион байгуулав.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, төслийг санаачлагч “Торгууд өв соёлын холбоо”-ны тэргүүн Б.Үнэнбат, “Хан Алтайн дуулал” цогцолборын төслийн менежер Б.Өлзийсайхан болон ард иргэд оролцов.

“Хан Алтайн дуулал” цогцолборыг санаачлан бүтээн байгуулах болсны гол зорилго нь өвөг дээдсийн бүтээсэн аугаа их соёлыг өнөө цагийн хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, үндэсний ухамсар, үндэсний бахархал төлөвшүүлэх, биет бус соёлын өвийг биет соёлын хэлбэрээр илэрхийлж хадгалж үлдэхэд оршиж байгаа болно.

“Хан Алтайн дуулал” цогцолбор нь 15 метр өндөртэй хөшөө, 16х16 метр суурийн хэсгийн байгууламж нь Алтай нутгийн ахуй амьдралыг харуулсан музей, усан пантам бүхий хийцтэй кофе шоптой, гэрэл зургийн студитэй байхаар төлөвлөгдсөн байна.

Цогцолборын хөшөөний барилгыг Монгол улсын Төрийн соёрхолт Уран барималч Л.Ганхуяг хийж эхлээд байгаа юм байна.

khovd.gov.mn

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%