ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

2015-06-18

Нутгийн өөрөө удирдах байгууллагын туршлага солилцох уулзалт, арга хэмжээг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2015 оны хувьд уулзалтыг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын  туршлага солилцох уулзалт"-ыг 2015 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, арга хэмжээ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага бусад сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа үйл ажиллагаа, сайн туршлагатай танилцан харилцан туршлага солилцож, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байдаг онцлогтой юм.

2015 онд зохион байгуулж буй  уг арга хэмжээний хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарыг хөгжүүлэх, чадавхижуулах үүднээс "Хувь хүний хөгжлийн институт"-ын захирал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров нарыг урьж "Удирдлага ба манлайлал, хувь хүний хөгжил"-ийн сургалт зохион байгуулж, спортын нөхөрсөг арга хэмжээ буюу гар бөмбөг, теннис, олс таталтын төрлүүдээр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилдгүүдийг шалгарууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%