ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Улз гол шинэ технологийн суурь бүхий хоёр гүүртэй боллоо

2015-06-05

        Баяндун сумын Улз голын 162.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий гүүрийн барилгын ажлыг "Дун-Эрдэнэ" ХХК гүйцэтгэж, хүлээлгэн өглөө. Тус сумын иргэдийн хүсэлтээр гүүр барих ажилд Баяндун сумаас сонгогдсон төлөөлөгч Н.Хүрэлбаатарын санаачилгаар аймгийн ИТХ-аас 40.0 сая төгрөг, сумын төсвөөс 70.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлжээ. Үлдсэн хөрөнгө болох 52.0 сая төгрөгийг “Дун-Эрдэнэ” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн хандивлаж, гүүрийн барилгыг хариуцан ажилласан байна. Өнгөрөгч долоо хоногт гүүрийн барилгын ажилтай аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар танилцлаа. Тус гүүр нь төмөр суурьтай, модон гүүр бөгөөд даацын хөндлөвчнүүдийг мөн төмрөөр хийж, суурийг доош 3 метр газарт гүн суурилуулжээ. Энэ технологийг Оюуны өмчийн газраас баталгаажуулан, гэрчилгээ олгосон байна. “Дун-Эрдэнэ” ХХК-ний захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн гүүрийн барилгад хөрөнгө хандивлаад зогсохгүй, Баяндун сумынханд зориулж, өөрийн хөрөнгөөр 108.0 сая төгрөгийн өртөг бүхий 50 метр урт, 5 тоннын даацтай мөн төмөр суурь бүхий модон гүүрийг барьж байгуулж өгчээ. Модон гүүрний суурь, даацыг төмрөөр хийснээр гүүрний чанар, эдэлгээний нас уртасна хэмээн Л.Лхагвасүрэн захирал ярьж байлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%