Аймгийн ИТХ-ын 05 дугаар сарын 28-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаар “Сумдын хилийн цэсийг бататган солбицолжуулсан ажил”-ыг баталгаажууллаа.
Монгол Улсын засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг 1977 оноос өмнө хэд хэдэн удаа хэсэгчлэн баталж байсан бөгөөд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигаар баталсан бөгөөд уг хилийн цэсийг одоог хүртэл мөрдлөг болгон хэрэглэж байна.
Сүүлийн үед аймаг, сумын хэмжээнд хилийн цэсийн маргаан их гарах болсон бөгөөд дээрхи маргаан нь дараах үндсэн хүчин зүйлээс болж байна. Үүнд:
- - Тухайн орон нутгийн ард иргэд, нутгийн удирдлагууд батлагдсан хилийн цэсийн нэрээр бус өөр хоорондоо хэрэглэж байгаа газар усны нэр хэрэглэснээс,
- Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж хилийн цэсэд дурьдсан гол, нуурын
гольдрол өөрчлөгдсөнөөс,
- - Хилийн эргэлтийн цэгийг тэмдэгжүүлэхдээ газар дээрээ тодорхойгүй цэгээр тэмдэгжүүлснээс,
- - Тухайн үед тэмдэгжүүлсэн цэг нь устаж үгүй болсон зэрэг шалтгаанууд үүсэж
байна.
Иймд ЗТБХБЯ, ГХБГЗЗГ-тай хамтран засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсэд заасан эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах
/координатжуулах/, баталгаажуулах маргаантай цэгүүдийг хуульд заасны дагуу хоёр талын орон нутгийн удирдлагатай хамтран
шийдвэрлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд уг ажлыг манай аймагт “АТТП" ХХК-ний хээрийн
судалгааны баг ГХБХБГ-н мэргэжилтэнтэй хамтран Ховд аймгийн 17 сумдын нутгааар явж гүйцэтгэжээ.
Сумдын хилийн цэсийг бататган солбицолжуулсан /координатжуулсан/ ажил хийгдсэнээр сум хоорондын хилийн цэсийн асуудлаар гарсан маргааныг газар дээр нь GPS багаж ашиглан шийдвэрлэх, сумдын Засаг дарга нар өөрийн сумын газар нутгийн хэмжээнд өвөлжөө хаваржаа, гэр бүлийн хэрэгцээний болон бусад газар олголтуудыг хийх боломжтой болж байгаа юм.