ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Баруун бүсийнхэн Баян-Өлгийд

2015-06-06

Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг, спортын арга хэмжээ энэ сарын 03-05-ны өдрүүдэд алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохиогдож Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Тус арга хэмжээ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг болон спортын арга хэмжээ гэсэн 2 хэлбэрээр зохиогдсон юм.

Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд оролцож, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч М.Амарсанаа, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Бөхболд нар Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн талаар, 2014 онд ИТХ-аас баталсан бодлогын баримт бичиг, томоохон бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл хийв.

Тус уулзалт, хэлэлцүүлгийн дараа 7 төрөлт спортын арга хэмжээ болж 4 аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны ажилтнуудын өрсөлдөөнд Ховд аймгийнхан илүү авхаалж самбаа, хурд хүчтэй байж багийн дүнгээр тэргүүллээ.

4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Ховд аймгийн баг 2 дахь удаагаа түрүүлэн Шилжин явах цомын эзэд болсон юм.

 Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын тэмцээнд оролцсон байдал:

1. Сагсан бөмбөг – Тэргүүн байр

2. Гар бөмбөг – Дэд байр

3. Теннис – эрэгтэй төрөлд ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Бөхболд – Тэргүүн байр

                   -  эмэгтэй төрөлд ИТХ-ын Төлөөлөгч Ц.Нарантуяа – Тэргүүн байр

4. Биллиард – ИТХ-ын ЭЗҮӨХХ-ийн мэргэжилтэн Б.Баттүвшин – Тэргүүн байр

5. Шатар – Эрэгтэй төрөлд ИТХ-ын Төлөөлөгч Б.Хатанзориг – 3-р байр

                - Эмэгтэй төрөлд ИТХ-ын Төлөөлөгч Э.Өлзийхүү – 3-р байр

6. Дартс – Эрэгтэй төрөлд ИТХ-ын Төлөөлөгч, Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга Д.Нямлхагва – Тэргүүн байр

 - Эмэгтэй төрөлд ИТХ-ын Төлөөлөгч Б.Амаржаргал – 3-р байр

7. Буудлага – Эмэгтэй төрөлд ИТХ-ын ОНХХ-ийн мэргэжилтэн Г.Ганзаяа – 3-р байр

Ийнхүү Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг, спортын арга хэмжээ амжилттай өндөрлөсөн бөгөөд дараагийн зогсоол Завхан аймаг байх юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%