ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БАРУУН БҮСИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2015-05-27


Конрад-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг 2015 оны 05 дугаар сарын 25-26-ны өдөр Ховд аймгийн Ховд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтын зорилго нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох сумдын нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад оршиж байгаа юм.

Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар нээж үг хэлж, сургалт хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нийт 120 орчим хүн оролцож байна.

Сургалтаар “Төрийн албан хаагчийн харилцааны сэтгэл зүй”, “Ухаалаг харилцаа-амжилтын үндэс”, “Орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах асуудал”, “Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ-үнэлгээний асуудал” зэрэг сэдвүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референтүүд, аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар харилцан туршлага солилцлоо.

Энэхүү сургалтын үр дүнд нутгийн өөрөө удирдах болон захиргааны мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын албан ажилд чухал хэрэгцээтэй мэдлэг, мэдээлэл өгч, хөрш зэргэлдээ аймаг, сумд албан ажлын туршлага солилцож байгаагаараа ач холбогдолтой сургалт болж байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%