ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Дархан сумын 5-р цэцэрлэг жилийн ажлаа тайлагнах өдөрлөгийг зохион байгууллаа

2015-05-07

Өдөрлөгийн хүрээнд тус цэцэрлэгийн багш нар хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд нэвтрүүлсэн сургалтын хэрэглэгдэхүүн, бүтээлээ дэлгэн тавьж аймаг сумын удирдлагууд болон эцэг эхчүүд мөн бусад СӨБ-ын байгууллагын багш, эрхлэгч нарт танилцууллаа. 5-р цэцэрлэгийн багш нар энэ хичээлийн жилд цаасан хуйлмалын урлагт суралцан нийт 50 иад бүтээлийг өөрсдөө хийжээ. Цаашид энэ урлагийг илүү хөгжүүлэн хүүхэд багачуудтайгаа хамтран бүтээл хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Эко сургалтын орчныг бүрдүүлэн ажиллаж буй хамт олны ажлыг дэмжин Дархан сумын ЗДТГ-ын мэдэлд байдаг хүлэмжнээс нэгийг тус цэцэрлэгт өгч ашиглуулахаар боллоо. 5-р цэцэрлэг 39 багш ажиллагсадтай бөгөөд энэ жил 400 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулаад байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%