ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Хувийн хэвшлийнхэн санал солилцлоо

2015-04-30

Увс аймагт ирэх 6-р сарын 25,26-нд зохион байгуулах олон улсын хөрөнгө оруулалтын чуулгантай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг даргын орлогч Б.Цэцээ , ХБХ-ийн дарга З.Ганболд нар хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзлаа. 90 гаруй аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нартай утсаар холбогдож, нэг бүрчлэн зар түгээсэн ч уулзалтад 20 орчим аж ахуйн нэгжлийн төлөөлөл ирлээ. 
Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд хэлэхдээ “Та бүхэнтэй уулзах гол зорилго нь хөрөнгө оруулалтын чуулганд төрийн ямар байгууллагын төлөөллийг урих, та бүхний харилцдаг, харилцаа тогтоох гэж буй гадаад дотоод түншүүдээс хэнийг нь урих талаар саналыг тань сонсож байна. Түүнчлэн Увс аймаг эдийн засгийн хөгжлийн бодлогоо батлан гаргасан. Их наядын эдийн засагтай болоход хувийн хэвшлийнхэн манлайлна. Хүлээгдэж буй олон төслүүд бий. Тэдгээрийг хэрэгжүүлэх талаар санаа, оноогоо хуваалцаж, төрийн бодлогоо дэмжиж, хэрэгжүүлж ажиллахыг хүслээ.” 
Харин аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ: “Бид хувийн хэвшлийнхэнтэй тогтмол уулзах цагаа зарласан. Сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн даваа гарагийн 13 цагаас уулзаж байгаа. Уулзалтад ирж байгаа байгууллагуудын идэвхи сул байна. Бид та бүхэнтэй ярилцаж, санаа оноог чинь сонсож ажиллахыг хүсч байна. Аливаад ажил хэрэгч хандая” гэсэн саналыг хэлсэн юм. 
“Барилгын инженерүүд” компани Л.Рагчаадорж: Цагааннуурын чөлөөт бүсэд газар олгож хамтран ажиллах талаар тухайн газраас санал тавьж байгаа. Манай бизнесүүдэд чөлөөлт бүсэд газар эзэмших боломж нээлттэй байгаа юм байна лээ. Түүнчлэн Баян-Өлгийн төрийн байгууллагтай холбогдож, барилгын зураг хийх чиглэлээр хамтарч ажилламаар байна. Хөрөнгө оруулалтын чуулганд Цагааннуурын чөлөөт бүсийн даргыг уримаар байна. 
“Баруун загвар” компани, Б.Нямсамбуу: Ноос угаах, боловсруулах чиглэлээр Хятадын аж ахуйн нэгжтэй холбоо тогтоож, хамтран ажилламаар байна. Хятадаас ирэх төлөөлөгчдийн дунд ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хүнийг багтаах боломжтой юу? Мөн Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийг уримаар байна. Компанийн нэрийг тодруулаад өгье. 
“Сайн тус” ТББ, Д.Тогтох: Ийм тод боломжийг манай аж ахуйн нэгжүүд өргөнөөр ашиглах хэрэгтэй. Гадаад улсуудад бол иймэрхүү үйл ажиллагааг Худалдаа аж үйлдвэрийн танхим нь зохион байгуулаад явдаг. Мэдээлэл өгье, ирж санаагаа оноогоо хэлээч гээд төр санаачилгатай хандаж байхад аж ахуйн нэгж, худалдаа аж үйлдвэрийн танхим шүүрч аваад л зохион байгуулах хэрэгтэй. Эздийн холбоо гэж бас байгууллга аж ахуйн нэгжүүдээ зохион байгуулах хэрэгтэй. Манай байгууллагын тухайд Германы фермерүүдийн холбоотой холбоо тогтоож болж байна. 
“Тэмүүлэл Увс” ТББ, Л.Чулуухай: Мал аж ахуйн гаралтай, тэр дундаа сүү цагаан идээ боловсруулах жижиг оврын үйлдвэрүүдтэй холбогдох хэрэгтэй байна. Сүү, цагаан идээ боловсруулах жижиг үйлдвэрүүд хятад их байдаг. Нөгөө талаас энэ чуулганд малчдын бүлэг хоршоо, нөхөрлөлийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж бодож байна. 
“Мон-Тува” компани, Баасандорж: Хөрөнгө оруулалтын энэ чуулган манай аймагт ихээхэн үр ашигтай байх болно. Эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх байх. Ер нь энэ боломжийг ашиглаад бид урагшлаад, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд авах хэрэгтэй. Түүнчлэн Увсад байгаа гайгүй үйлдвэрүүдээ хөрөнгө оруулагчдад үзүүлж, харуулах ажлыг зохион байгуулж, бэлдэх хэрэгтэй. Худалдаа аж үйлдвэрийн танхимыг чадавхжуулах нь зөвөө. Ер нь тэгээд гаднаас ирж байгаа төлөөлөгчдийн дунд нэг нь заавал худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл байдаг. Манай компанийн түншүүдээ урина. Мөн Говь-Алтайн хил гаалийн эрх бүхий хүмүүсийг урих саналтай байна. Түншүүдийнхээ нэрсийг бичгээр өгье.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%