ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн төрийн архиваас архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сургалт зохион явууллаа

2015-04-27

Аймгийн Төрийн архив 2015 оны 04-р сарын 14-16-ны өдрүүдэд сум, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад "Архивын цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь" сэдэвт сургалт семинарыг зохион явууллаа. 
Уг сургалтанд 19 сумын ЗДТГ-ын болон аймгийн төвийн агентлагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд оролцлоо. 
Баримт бичгийн стандарт, архивын ажлын талаар хичээл зааж мэдээлэл өгөхөөс гадна Төрийн архивын дарга Д.Оюунцэцэг ажилтнуудтай санал бодлоо солилцож, цаашид хэрхэн ажиллах талаар заавар, зөвлөмж өглөө. 
2014 оны ажлыг дүгнэж ажил үйлсээрээ манлайлан ажилласан сум, аймгийн төвийн ажилтнуудыг тус бүрд нь 1,2,3-р байр эзлүүлэн аймгийн Төрийн архивын нэрэмжит өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. 
Тус сургалтанд Архивын Ерөнхий газрын мэргэжилтэн Т.Түвшинтөгс нийт 38 байгууллагын компьютерт архив, албан хэрэг хөтлөлтийн цогц программын суулгаж, программ ашиглалтын талаар заавар зөвлөмж өглөө. 


Аймгийн Архивын тасгийн Сан хөмрөгч Бэгзжав

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%