ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Улаангом сумын Солонго 4 дүгээр цэцэрлэг тоглолт хийлээ

2015-04-25

Солонго 4 дүгээр цэцэрлэг нь 2013-2014 оны хичээлийн жилд ажлаараа тэргүүлж аймгийн mэргүүний үйлчилгээний байгууллагаар шалгарсан Солонго 4-р цэцэрлэгийн хүүхдүүд “Бага насны дуулал” тайлан тоглолтоо эцэг эхчүүд, үеийнхэндээ толилууллаа. 
“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд мэдсэн сурсан зүйлээрээ тайлан тавьж байгаа хүүхдүүд тоглолтын хугацаанд 22 хөтөлбөрийг үзүүлсэн бөгөөд хөтөлбөр тус бүр нь 30-385 хүүхдийг нэгэн зэрэг оролцуулж байгаа нь онцлог байсан. Энэ арга хэмжээ нь “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” боловсролын зорилгын төлөө чиглэсэн чухал ажил боллоо. 
Тус тоглолтыг үзэхээр аймгийн төвийн 9 цэцэрлэгийн багш нар, боловсролын салбарын удирдах ажилтнууд, тус цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд идэвхитэй үзэж сонирхолоо. Энэхүү тоглолтыг зохион байгуулах, урлагын хувцас бэлтгэх, тайз засах, олон хүүхдийн оролцоог хангах зэрэг ажлуудыг эцэг эх, хамт олны хүчээр хийж гүйцэтгэж байгаа нь бахархууштай байлаа. 

НХХ-ийн Боловсрол, ШУ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц. Энхбаяр

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%